uih-togtool
“Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөр“Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
1992-10-26, Улаанбаатар32
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 1992 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийн "Хоёр" дахь хэсгийн долдугаар заалтын хүчирхийлэлтэй гэсний дараа болон согтуурах явдалтай гэж нэмсүгэй.
Мөн хэсгийн арван нэгдүгээр заалтыг хоёр тусдаа заалт болгон дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "-Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх талаар олон нийтийн байгууллага, иргэдээс гаргасан санал, хийж байгаа ажлыг төр дэмжин тусална. -Үндэсний уламжлалт соёл, хүмүүнлэг ёс заншлыг сэргээх нь нийтийн дэг журам хангах төрийн бодлогын нэг үндсэн чиглэл байх болно".
ДАРГА Н.БАГАБАНДИ