Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Бүгд Найрамдах Хорват Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

uih-togtool

Бүгд Найрамдах Хорват Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Бүгд Найрамдах Хорват Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

1992-12-07, Улаанбаатар35

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ард түмний өөртөө засан тохинох эрхийг хүндэтгэх зарчмыг үндэслэн Бүгд Найрамдах Хорват Улсын тусгаар тогтнолыг Монгол Улс хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Бүгд Найрамдах Хорват Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай тус Улсын Засгийн газарт мэдэгдэж дипломат харилцаа тогтоох талаар хэлэлцээ хийхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ