Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1992-12-24, Улаанбаатар40

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасны дагуу улсын төвлөрсөн төсөв, аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвтэй харьцах аж ахуйн нэгж, байгууллагыг 1992 онд багтаан тогтоохыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

2.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах журмыг 1993 оны 1 улиралд багтаан боловсруулж гаргахыг Засгийн газар /П.Жасрай/-т даалгасугай.

3.

"БНМАУ-ын Төсвийн эрхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ