Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Бүгд Найрамдах Словак Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, тус улстай дипломат харилцаа тогтоох тухай

uih-togtool

Бүгд Найрамдах Словак Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, тус улстай дипломат харилцаа тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Бүгд Найрамдах Словак Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, тус улстай дипломат харилцаа тогтоох тухай

1992-12-31, Улаанбаатар44

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа зарласан Бүгд Найрамдах Словак Улсын тусгаар тогтнолыг Монгол Улс 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улстай дипломат харилцаа тогтоосугай.

3.

Бүгд Найрамдах Словак Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг мэдэгдэж, тус улстай дипломат харилцаа тогтоосонтой холбогдох ажлыг ёсчлон гүйцэтгэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ