Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Бүгд Найрамдах Чех Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч тус улстай дипломат харилцаа тогтоох тухай

uih-togtool

Бүгд Найрамдах Чех Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч тус улстай дипломат харилцаа тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Бүгд Найрамдах Чех Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч тус улстай дипломат харилцаа тогтоох тухай

1992-12-31, Улаанбаатар45

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа зарласан Бүгд Найрамдах Чех Улсын тусгаар тогтнолыг Монгол Улс 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улстай дипломат харилцаа тогтоосугай.

3.

Бүгд Найрамдах Чех Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг мэдэгдэж, тус улстай дипломат харилцаа тогтоосонтой холбогдох ажлыг ёсчлон гүйцэтгэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ