Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Гадаад зээлийн зарим гэрээг соёрхон батлах тухай

uih-togtool

Гадаад зээлийн зарим гэрээг соёрхон батлах тухай

Хүчин төгөлдөр

Гадаад зээлийн зарим гэрээг соёрхон батлах тухай

1992-01-28, Улаанбаатар1

БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-ыг үндэслэн ТОГТООХ нь:

1.

Улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 1992 оны чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах импортын чухал тоног төхөөрөмж, бараа, материал худалдан авах болон зах зээлийн харилцааны нөхцөл дэх эдийн засгийн удирдлагад боловсон хүчнийг давтан сургах шаардлагыг харгалзан БНМАУ-аас Олон улсын хөгжлийн Ассоциацтай 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан "БНМАУ-д техникийн туслалцаа үзүүлэх төслийг санхүүжүүлэх тухай Зээлийн гэрээ", "БНМАУ-ын эдийн засгийн хөгжлийн сэргээн тогтворжуулах төслийг санхүүжүүлэх тухай зээлийн гэрээ"-г тус тус соёрхон баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ