Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Зарим хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

uih-togtool

Зарим хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Зарим хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

1992-01-28, Улаанбаатар5

Өөрсдийн нь хүсэлт, БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн ТОГТООХ нь:

1.

Улсын Бага Хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Баяр, хууль зүйн байнгын хорооны дарга Л.Цог нарыг 1992 оны 1 дүгээр сарын 28-наар тасалбар болгон үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсүгэй.

2.

С.Баяр, Л.Цог нартай холбогдох тооцоо хийхийг Тамгын газар /н.ХАНГАЙ/, Төрийн ордны үйлчилгээний захиргаа /н.МАНДАХ/-нд зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ