uih-togtool
Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай
Хүчин төгөлдөрБайнгын хороодын дарга нарыг сонгох тухай
1992-01-28, Улаанбаатар6
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, Санал хураах комиссын тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Данзангийн Лүндээжанцан;
Хууль зүйн байнгын хорооны даргаар Нанзадын Ганбаяр;
Эдийн засгийн байнгын хорооны даргаар Мэндсайханы Энхсайхан;
Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Түвдэнгийн Очирхүү;
Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын асуудлын байнгын хорооны даргаар Равдангийн Хатанбаатар нарыг сонгосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ