Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Төлөвлөгөө батлах тухай

uih-togtool

Төлөвлөгөө батлах тухай

Хүчин төгөлдөр

Төлөвлөгөө батлах тухай

1992-02-02, Улаанбаатар14

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөх ажлыг зохион байгуулах, Ардын Их Хурлын хоёрдугаар хуралдааны шийдвэрийг биелүүлэх талаар нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г ёсоор баталсугай.

2.

Уг төлөвлөгөөг биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Улсын Бага Хурлын байнгын хороод, Улсын дээд шүүх, Улсын прокурорын газар, Засгийн газар, яам, тусгай газрууд, аймаг, хотын Ардын Хурал, тэдгээрийн гүйцэтгэх захиргаадад даалгасугай.

3.

Төлөвлөгөөний биелэлтийг Улсын Бага Хурлын чуулганаар энэ оны 6 дугаар сард хэлэлцэхээр тогтоосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ