Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Сонгуулийн ерөнхий хороо байгуулах тухай

uih-togtool

Сонгуулийн ерөнхий хороо байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн ерөнхий хороо байгуулах тухай

1992-04-10, Улаанбаатар18

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн II дүгээр зүйлийг үндэслэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь: Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороог дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

1.

С.Лхагвасүрэн -Сонгуулийн ерөнхий хорооны дарга

2.Д.Баяндүүрэн

-Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, Улсын Бага Хурлын Тамгын газрын зааварлагч

Гишүүдэд:

3.Б.Авирмэд

-Сангийн яамны төсвийн төлөвлөлт, санхүүжилтийн газрын мэргэжилтэн

4.Ч.Амарболд

-Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга

5.О.Баяраа

-Улсын ерөнхий прокурорын туслах

6.Ц.Гунгаанямбуу

-Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн проректор

7.Б.Дангаасүрэн

-Улсын дээд шүүхийн хэлтсийн дарга

8.Н.Батболд

-Улсын Бага Хурал, Засгийн газрын Орон нутгийн хурал, захиргааны хэлтсийн зааварлагч

9.Г.Маналжав

-Улаанбаатар хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

10.Д.Налжир

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх

11.Н.Ринчиндорж

-Хууль зүйн дэд сайд

12.К.Тажебакед

-МУИС-ийн багш

13.Л.Хангай

-Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга

14.Г.Цогтсайхан

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга

15.Ж.Элбэгсайхан

-Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны зөвлөгч

2.

1992 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ