uih-togtool
Сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн зардлын хэмжээ батлах тухай
1992-04-10, Улаанбаатар21
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлыг сонгох 1992 оны сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 21,0 сая төгрөгөөр баталсугай.
Сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ