Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Н.Жаргалсайханыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

uih-togtool

Н.Жаргалсайханыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Н.Жаргалсайханыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

1992-04-30, Улаанбаатар26

Н.Жаргалсайхан "Монгол банк"-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хангалттай гүйцэтгээгүй, Улсын Бага Хурлаас хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлж чадаагүйг тэмдэглэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Найдансүрэн овогтой Жаргалсайханыг "Монгол банк"-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас 1992 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс чөлөөлсүгэй.

2.

"Монгол банк"-ны Ерөнхийлөгчийн албан үүргийг орлон гүйцэтгэхийг тус банкны Дэд ерөнхийлөгч Н.Янзанд хариуцуулсугай.

3.

Санхүү банкны өндөр мэргэжлийн дадлага туршлагатай боловсон хүчнийг судалж "Монгол банк"-ны Ерөнхийлөгчөөр томилуулах саналаа 10 хоногийн дотор чуулганд оруулахыг Монгол Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдоржид даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ