Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Хуулийг дагаж мөрдөх журмын тухай

uih-togtool

Хуулийг дагаж мөрдөх журмын тухай

Хүчин төгөлдөр

Хуулийг дагаж мөрдөх журмын тухай

1992-05-04, Улаанбаатар27

Монгол Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг буцааж хэрэглэхгүй.

2.

Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1, 13 дугаар зүйлийн 2-т зааснаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон эрхийг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүйн сайд тус тусын харьяа цэргийн цол, зэрэглэл бүхий ажилтны хувьд эдэлж байхаар олгосугай.

3.

"БНМАУ-ын Бүх нийтийн цэргийн үүргийн тухай хууль"-ийг биелүүлэхээр урьд гаргасан эрх зүйн актуудыг Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД