Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1992-05-15, Улаанбаатар34

Монгол Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндсэн хуулийн цэцийн дарга, гурван гишүүнийг /гурван талаас тус бүр нэг/ орон тооны, таван гишүүнийг орон тооны бус байхаар тогтоосугай.

Энэ хэсэгт Улсын Их Хурлын 1992 оны 19 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон

2.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хүний тухай саналаа 1992 оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Бага Хуралд оруулахыг Улсын Бага Хурлын дарга, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд даалгасугай.

3.

/Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1992 оны 20 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ