Нүүр ›
uih-togtool ›
1992 ›
Монголбанкны Дүрмийн сангийн хэмжээг батлах, ашиг хуваарилах журам тогтоох тухай
uih-togtool
Монголбанкны Дүрмийн сангийн хэмжээг батлах, ашиг хуваарилах журам тогтоох тухай
Хүчин төгөлдөрМонголбанкны Дүрмийн сангийн хэмжээг батлах, ашиг хуваарилах журам тогтоох тухай
1992-05-19, Улаанбаатар30
Монгол улсын Банкны хуулийн 20, 21, 26-р зүйлийг үндэслэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:
Монголбанкны Дүрмийн сангийн хэмжээг нэг тэрбум /1000 000 000/ төгрөгөөр баталсугай.
Монголбанкны жил бүрийн үйл ажиллагаанаас бий болсон ашгийг дор дурдсан журмаар хуваарилж байхаар тогтоосугай:
дүрмийн санд жилд орсон ашгийн 90 хүртэл хувь;
бэлтгэл сан, бусад санд шимтгэх хэмжээг жилд олсон ашгийг харгалзан тухай бүр тогтоож байх.
Монголбанкны Дүрмийн сангийн зарласан хэмжээнд хүртэл жилийн ашгаас улсын төсөвт шимтгэл төлөхгүй байхыг Монголбанкинд зөвшөөрсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ