Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг томилох тухай

1992-07-01, Улаанбаатар38

Монгол Улсын Үндсэн хуулийн жарантавдугаар зүйлийн I дэх хэсгийн заалт, санал хураалтын комиссын шийдвэрийг үндэслэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь: Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр

1.

Монгол Улсын Бага Хурлын санал болгосноор -Гэндэнгийн Нямдоо -Цэндийн Цолмон -Дамбадаржаагийн Чилхаажав нарыг;

2.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор -Жавхлангийн Бямба -Наваанпэрэнлэйн Жанцан -Галдангийн Совд нарыг;

3.

Улсын Дээд шүүхийн санал болгосноор -Лэгцэгийн Баасан -Баасайн Дангаасүрэн нарыг тус тус томилсугай. Хоёр.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орон тооны гишүүнээр Г.Нямдоо, Н.Жанцан, Б.Дангаасүрэн нарыг ажиллуулсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ