Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Зарим хуулийн төслийн тухай

uih-togtool

Зарим хуулийн төслийн тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зарим хуулийн төслийн тухай

1992-07-06, Улаанбаатар43

1992 оны хаврын чуулганы хуралдах хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Бага Хурлын чуулганаар анхны хэлэлцүүлэг хийсэн дараахь хуулиудын төслийг Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр шилжүүлсүгэй:

1/

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

2/

Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль.

2.

Монгол Улсын Бага Хуралд өргөн мэдүүлсэн дараахь хуулиудын төслийг хэлэлцэх хугацаагүй болсон тул тухайн хуулийн санаачлагчдад нь буцаахаар тогтоосугай:

1/

Засгийн газрын тухай хууль;

2/

Ерөнхийлөгчийн тухай хууль;

3/

Нээлт, шинэ бүтээл, оновчтой саналын тухай хууль;

4/

Зохиогчийн эрхийн тухай хууль;

5/

Эрүүл мэндийн даатгал, иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх тухай хууль;

6/

Монгол Улсын хүнсний хууль;

7/

Газрын тухай хууль;

8/

Мал эмнэлэг, үржлийн тухай хууль;

9/

Алтны тухай хууль;

10/

Монгол Улсын тэтгэврийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;

11/

Хүн амын орлогын албан татварын тухай хууль;

12/

Худалдааны болон гүйлгээний албан татварын хууль;

13/

Компани, хоршооны орлогын албан атварын хууль;

14/

Албан татварын хяналтын хууль;

15/

Гаалийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Газрын тосны тухай хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ