uih-togtool
Улсын Их Хурлын зарим байнгын хорооны даргыг сонгох тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын зарим байнгын хорооны даргыг сонгох тухай
1992-07-23, Улаанбаатар10
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэр дэвшүүлэн хэлэлцэж нууцаар санал хураасан тухай санал хураах комиссын тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1/Байгаль орчныг хамгаалах байнгын хорооны даргаар Чойжингийн Хурц; 2/Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хорооны даргаар Жамъянгийн Батсуурь; 3/Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргаар Данзангийн Лүндээжанцан; 4/Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хорооны даргаар Аюурзанын Базархүү; 5/Хурал, захиргааны байнгын хорооны даргаар Дашдондогийн Дашцэдэн; 6/Хууль зүйн байнгын хорооны даргаар Сорогжоогийн Төмөр; 7/Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн байнгын хорооны даргаар Гэндэнсамбуугийн Зуунай; 8/Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Жамбын Норовсамбуу; 9/Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хорооны даргааар Гүржавын Цэрэндагва нарыг тус тус сонгосугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ