Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Тогтоолын дагаж мөрдөх хугацааг тогтоох тухай

uih-togtool

Тогтоолын дагаж мөрдөх хугацааг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын дагаж мөрдөх хугацааг тогтоох тухай

1992-08-20, Улаанбаатар21

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолыг 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.

Дээрхи тогтоол мөрдөгдөж эхлэх хүртэл хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дэд дарга, Ерөнхий сайдын орлогч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний сарын цалинг урьд авч байсан хэмжээгээр буюу адилсгах албан тушаалын цалингийн жишгээр олгож байхаар тогтоосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ