uih-togtool
Зарлиг, зарлигийн заалтууд хүчингүй болсонд тооцох тухай
Хүчин төгөлдөрЗарлиг, зарлигийн заалтууд хүчингүй болсонд тооцох тухай
1992-08-21, Улаанбаатар25
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Улсын Их Хурлын 1992 оны 18, 24 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дараахь зарлиг, зарлигийн заалтууд хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
"Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" 1959 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 129 дүгээр зарлигийн Сүхбаатар аймгийн Бүрэнцогт, Хэнтий аймгийн Бэрх, Дорнод аймгийн Эрээн хороо гэсэн хэсэг.
"Хороо захиргаа байгуулах тухай" 1960 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр зарлиг.
"Зарим аймгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" 1961 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар зарлигийн 4 дүгээр заалт.
"Хотын тодорхойлолтын тухай" 1961 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар зарлигийн 11 дүгээр заалт.
"Зарим аймгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" 1963 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2 дугаар зарлигийн 2 дугаар заалт.
"Тосонцэнгэл сумын төвийг хот болгох тухай" 1963 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 81 дүгээр зарлиг.
"Сэлэнгэ аймагт Түнхэлийн хороо захиргаа байгуулах тухай" 1965 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 90 дүгээр зарлиг.
"Улаанбаатар хотод засаг захиргааны районууд байгуулах тухай" 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлиг.
"Налайх хотыг Улаанбаатар хотод харъяалуулах тухай" 1965 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 250 дугаар зарлиг.
"Зүүнбаян хотын зохион байгуулалтыг өөрчлөх тухай" 1971 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 49 дүгээр зарлиг.
"Орон нутгийн засаг захиргааны нэгж байгуулах тухай" 1971 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55 дугаар зарлиг.
"Сум, хорооны төвийн нэрийг батлах тухай" 1972 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 158 дугаар зарлигийн Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Говь-Алтай аймгийн Гуулин, Дорноговь аймгийн Замын-Үүд, Зүүнбаян, Сайншанд, Дорнод аймгийн Дулаанхаан, Ерөө, Түнхэл, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт, Хэнтий аймгийн Бэрх хорооны Төвийг баталсан хэсэг.
"Хажуу-Улаанд хороо байгуулах тухай" 1974 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2 дугаар зарлиг.
"Хороо байгуулах тухай" 1974 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2 дугаар зарлиг.
"Хэрлэнбаян-Улааны засаг захиргааны хороо байгуулах тухай" 1974 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 27-ны өдрийн 204 дүгээр зарлиг.
"Хатгал хороог орон нутгийн хот болгох тухай" 1975 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар зарлиг.
"Сум, хороо шинээр байгуулах тухай" 1977 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигийн 1-ийн "в" заалт.
"Зарим сумыг хороо болгох, татан буулгах тухай" 1978 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 304 дүгээр зарлигийн 2 дугаар заалт.
"Багануурын хороог район болгон өөрчлөн байгуулах тухай" 1980 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлиг.
"Хороо байгуулах тухай" 1981 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 347 дугаар зарлиг.
"Сум, хороо байгуулах тухай" 1982 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 272 дугаар зарлигийн 2 дугаар заалт.
"Хороо байгуулах тухай" 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар зарлиг.
"Хороо байгуулах тухай" 1988 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоол.
"Хороо байгуулах тухай" 1989 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 125 дугаар зарлиг.
"Хороо байгуулах тухай" 1989 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 126 дугаар зарлиг.
"Зарлигийн заалтад өөрчлөлт оруулах тухай" 1990 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 170 дугаар зарлиг.
ДАРГА Н.БАГАБАНДИ