uih-togtool
Монгол Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
1993-10-21, Улаанбаатар71
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганаар дор дурдсан хуулийн төсөл хэлэлцүүлэхээр тогтоосугай: 1/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2/Хөдөлмөрийн хамтын маргааны тухай хууль 3/Архидан согтуурах явдалтай тэмцэх тухай хууль 4/Статистикийн тухай хууль 5/Гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн эрх зүйн байдлын тухай хууль 6/Гадаад валютын үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 7/Орлого тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээнээс хураах татварын тухай хууль 8/Нийгмийн даатгалын тухай багц хууль: а/Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий хууль б/Нийгмийн даатгалын сангийн тухай хууль в/Тэтгэвэрийн даатгалын хууль г/Тэтгэмжийн даатгалын хууль д/Ажилгүйдлийн даатгалын хууль е/Үйлдвэрлэлийн ослын даатгалын хууль 9/Цагдаагийн байгууллагын тухай хууль 10/Хорих ял эдлүүлэх тухай хууль 11/Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 12/Иргэний байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 13/Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 14/Газрын тухай хууль 15/Төрийн албаны тухай хууль 16/Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль 17/Хүнсний хууль 18/Албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглах, хээл хахууль авах явдалтай тэмцэх тухай хууль 19/Хүн амын нийгмийн хамгааллын тухай хууль 20/Бусал асуудал
ДАРГА Н.БАГАБАНДИ