uih-togtool
Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Хилийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Хилийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
1993-10-21, Улаанбаатар72
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Хилийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
зэвсэгт хүчин, бусад цэргийн бүтэц, зохион байгуулалтыг 1993 онд багтаан Батлан хамгаалах тухай хууль, Хилийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэх;
батлан хамгаалах үйл ажиллагаа, зэвсэгт хүчин, хилийн цэргийн талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, бусад шийдвэрийг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний дотор шинэчлэн, боловсруулж гаргах;
Батлан хамгаалах тухай хууль, Хилийн тухай хуульд заасан дүрэм, журам, зааврыг 1994 оны 4 дүгээр сарын 1-ний дотор шинэчлэн, боловсруулж гаргах;
батлан хамгаалах үйл ажиллагаа, зэвсэгт хүчин, бусад цэргийн шинэчлэлийн асуудлаар иж бүрэн хөтөлбөр боловсруулж 1993 онд багтаан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороонд даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ