Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Улсын Их хурлын зарим байнгын хорооны даргыг сонгох тухай

uih-togtool

Улсын Их хурлын зарим байнгын хорооны даргыг сонгох тухай

Хүчин төгөлдөр

Улсын Их хурлын зарим байнгын хорооны даргыг сонгох тухай

1993-10-26, Улаанбаатар75

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Улсын Их Хурлын зарим байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн хэлэлцэж, нууцаар санал хураасан тухай санал хураах комиссын 1993 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1, 2, 3 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Байгаль орчныг хамгаалах байнгын хорооны даргаар Мондооны Мэндбилэг.

2.

Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хорооны даргаар Базарын Дэмбэрэл.

3.

Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргаар Данзангийн Лүндээжанцан.

4.

Дотоод асуудлын байнгын хорооны даргаар Самдангийн Чулуунбаатар.

5.

Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хорооны даргаар Аюурзанын Базархүү.

6.

Хурал, захиргааны байнгын хорооны даргаар Ажханы Болат.

7.

Хууль зүйн байнгын хорооны даргаар Цэндийн Нямдорж.

8.

Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Надмидын Баяртсайхан нарыг тус тус сонгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ