uih-togtool
Монгол Улсын Ерөнхийлөгчид эрх олгох тухай Монгол Улсын хуулийн төслийн тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгчид эрх олгох тухай Монгол Улсын хуулийн төслийн тухай
1993-10-26, Улаанбаатар76
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Монгол Улсын Ерөнхийлөгчид эрх олгох тухай Монгол Улсын хууль"-ийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт, Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлын хүрээнд ойрын жилүүдэд Улсын Их Хурлаас батлах хуулийн жагсаалтад орсон бөгөөд Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарахгүй, урьд хуулиар зохицуулж байгаагүй боловч цаг алдалгүй хуулийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн асуудлаар Улсын Их Хурлаас хууль батлан гаргах хүртэлх хугацаанд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг гаргаж байх эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид олгох боломжгүй гэж үзсүгэй.
"Монгол Улсын Ерөнхийлөгчид эрх олгох тухай хууль"-ийн төслийг хууль санаачлагчид буцаасугай.
Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид тодорхой эрх олгох асуудлыг судалж Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их хуралд оруулахыг Хууль зүйн байнгын хороо, Хурал, захиргааны байнгын хороонд даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ