Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Зарим албан тушаалтны орлого, эд хөрөнгө бүртгэх журам тогтоох тухай тогтоолын төслийн тухай

uih-togtool

Зарим албан тушаалтны орлого, эд хөрөнгө бүртгэх журам тогтоох тухай тогтоолын төслийн тухай

Хүчин төгөлдөр

Зарим албан тушаалтны орлого, эд хөрөнгө бүртгэх журам тогтоох тухай тогтоолын төслийн тухай

1993-10-26, Улаанбаатар77

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Зарим албан тушаалтны орлого, эд хөрөнгө бүртгэх журам тогтоох тухай" тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Зарим албан тушаалтны орлого, эд хөрөнгө бүртгэх журам тогтоох тухай асуудлыг "Хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглах явдалтай тэмцэх тухай хууль"-ийн төслийн хамт иж бүрнээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ