uih-togtool
Улсын Их Хурлын зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай
1993-11-08, Улаанбаатар79
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын зарим Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн хэлэлцэж, санал хураах комиссын 1993 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1, 2 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нэг.Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн байнгын хорооны даргаар Доржийн Мөнхөө, Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хорооны даргаар Гүржавын Цэдэндагва нарыг тус тус сонгосугай. Хоёр.Энэ тогтоолыг 1993 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ