uih-togtool
Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрЗарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай
1993-11-12, Улаанбаатар83
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байгалийн бүс, бүслүүрийн үндсэн хэв шинжийг төлөөлөх өвөрмөц тогтоцтой, ховор амьтан, ургамал бүхий дор дурдсан нутаг дэвсгэрийг:
Увс нуурын ай савын Увс нуур, Түргэн уул, Торхилог, Тэсийн голын адаг, Цагаан шувуут уул, Алтан элсний орчмыг хэсэгчлэн хамарсан Увс нуурын ай савын дархан цаазтай газар;
Туул голын эх, Хэнтийн нурууны өвөр хэсгийг хамарсан Горхи-Тэрэлжийн; Говь гурван сайхан, Нэмэгт уул, Хонгорын элс, Хэрмэн цавыг хамарсан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар;
Энэ заалтад Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон
Хэнтий нурууны салбар болох Угтам уулыг Угтамын; монгол бөхөнгийн байршил болох Шаргын говь, Манханы талын хэсэг газрыг Шарга, Манханы байгалийн нөөц газар;
Энэ заалтад Улсын Их Хурлын 1998 оны 115 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон
Ганга нуур орчмын хэсэг газрыг Ганга нуурын дурсгалт газар тус тус болгож улсын тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.
Энэ заалтыг 2004 оны 22 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Дараахь арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай:
Энэ тогтоолын 1 дахь заалтад зааснаар улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрсөн газрын хилийн зааг, тэдгээрийн хамгаалалтын горимыг баталж, тухайн нутаг дэвсгэр дээр улсын тусгай хамгаалалттай газрын дүрэмд нийцэхгүй үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг 1993 онд багтаан зохицуулах;
улсын тусгай хамгаалалттай газрын эрх зүйн үндсийг боловсруулж, холбогдох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барих.
ДАРГА Н.БАГАБАНДИ