Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

uih-togtool

Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

1993-11-19, Улаанбаатар87

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООх нь:

1.

"Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хууль" батлагдсантай холбогдуулан дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн актуудыг түүнд нийцүүлэх арга хэмжээг 1994 оны 2 дугаар сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /П.Жасрай/-т даалгасугай.

2.

"Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хууль" батлагдсантай холбогдуулан 24 /1934/ оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан Улсын 7 дугаар Их Хурлын 7-ны өдрийн тогтоолын "Төр, шашныг тусгаарлан явуулах тухай хуулийг" баталсан 13 дугаар зүйл, "Төр шашныг тусгаарласан хуульд оруулах нэмэлтийн тухай" Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн 26 /1936/ оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хамтарсан 9 дүгээр хурлын тогтоол, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны 5 дугаар 22-ны өдөр хуралдаан 34 дүгээр хурлын тогтоол, "Төр, шашныг тусгаарлан явуулах хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 189 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ