Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Төрөөс мөнгөний бодлогын талаар 1994 онд баримтлах чиглэлийг батлах тухай

uih-togtool

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1994 онд баримтлах чиглэлийг батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1994 онд баримтлах чиглэлийг батлах тухай

1993-11-25, Улаанбаатар92

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1994 онд баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.

Дор дурдсан арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгасугай:

1/

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1994 онд баримтлах чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж мөнгө, зээлийн бодлогыг эдийн засгийг тогворжуулах шаардлагад нийцүүлэх, мөнгөний нийлүүүлэлтийг үнийн өсөлт, эдийн засгийг бодит байдалтай уялдуулах, зээл, хүүгийн бодлогыг үйлдвэрлэлийг дэмжихэд чиглүүлэхийн зэрэгцээ төлбөр тооцоог шуурхай болгож бэлэн бус тооцоог өргөжүүлэх, банкны системийн бүтэц, тогтолцоог цаашид боловсронгуй болгох, бүртгэл, тайлан судалгаа, мэдээллийг улам сайжруулах;

2/

банкны байгууллагын үйл ажиллагааны талаар бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах, арилжааны банкууд тайлан тэнцлээ улирал бүр хэвлэн нийтлүүлдэг журам 1994 оны 1 дүгээр сараас эхлэн тогтоон мөрдүүлэх;

3/

улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, гадаад, төлбөр, тооцоо, өрийн асуудлыг улирал бүр Улсын Их Хурлын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороонд танилцуулах.

3.

Байгууллага хоорондын өр авлагын байдалд судалгаа хийж бий болсон өр авлагыг барагдуулах ажлыг улирал бүр зохион байгуулж байхыг Засгийн газар, Монголбанкинд даалгасугай.

4.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж шаардлагатай туслалцаа үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ