uih-togtool
Монголбанкны 1993 оны орлого, зарлагын төсвийг батлах тухай
Хүчин төгөлдөрМонголбанкны 1993 оны орлого, зарлагын төсвийг батлах тухай
1993-01-15, Улаанбаатар11
Монгол Улсын Их Хурлын ТОГТООХ нь:
Монголбанкны 1993 оны орлогыг 207 250,0 мянган, зарлагыг 199 650,0 мянган төгрөгөөр тус тус баталсугай.
Монголбанкны дүрмийг боловсруулж 1992 оны үйл ажиллагааныхаа тайлан тэнцлийн хамт Улсын Их Хурлын 1993 оны хаврын чуулганд өргөн мэдүүлэхийг Монголбанк /Д.Моломжамц/-нд даалгасугай.
ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ