uih-togtool
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийн тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийн тухай
1993-12-03, Улаанбаатар93
Монгол Улсын 1994 оны төвлөрсөн төсвийн тухай хуульд бүхэлд нь, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1994 оны үндсэн чиглэлийг батлах тухай болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 1994 онд баримтлах чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолуудын зарим хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 1994 оны төвлөрсөн төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1994 оны үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 88 дугаар тогтоолын зарим хэсэгт тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 1994 онд баримтлах чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 92 дугаар тогтоолын зарим хэсэгт тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.
Энэ тогтоолыг 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.
ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ