uih-togtool
Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1993-12-13, Улаанбаатар94
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын урьд гарсан тогтоол, шийдвэрийг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний дотор багтаан Цагдаагийн байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн бусад актад нийцүүлэх арга хэмжээ авах;
Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан дүрэм, журам, зааврыг 1994 оны эхний улиралд багтаан шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;
дотоодын цэргийн болон гүйцэтгэх ажлын тухай хуулийн төслийг боловсруулан 1994 оны хаврын чуулган эхлэхээс өмнө Улсын Их хуралд өргөн барих.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дараахь зарлиг, зарлигийн заалтыг Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай:
"Хорих газраас суллагдсан зарим хүмүүст цагдан сэргийлэх байгууллагаас тавих захиргааны хяналтын дүрмийг батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1968 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 216 дугаар зарлиг;
"Шаардлага бүхий хүмүүсийг түр хүлээлгэн шалгах журам тогтоох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 129 дүгээр зарлиг;
"Насанд хүрээгүй, шаардлага бүхий хүмүүсиийг хүлээлгэн шалгах журам тогтоох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаар зарлиг;
"Согтууруулах явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 120 дугаар зарлигийн 3 дугаар заалт.
"Дүрэм батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр зарлиг;
"БНМАУ-ын Цагдан сэргийлэх байгууллагын үндсэн үүрэг, эрхийн тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1985 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаар зарлиг;
"БНМАУ-ын хот, суурингийн гудамж, талбайд хурал цуглаан хийх, жагсаал ёслол үйлдэх журмын тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 86 дугаар зарлигийн 16 дугаар заалт.
ДАРГА Н.БАГАБАНДИ