Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1993-12-20, Улаанбаатар95

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/

дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, Сайд нарын Зөвлөлийн болон Засгийн газрын шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх, уг хуульд заасан дүрэм, журмыг 1994 оны 1 улиралд багтаан баталж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;

2/

хугацаагүй хорих тусгай салбарын бэлтгэлийг хангах, гянданг өргөтгөх ажлыг 1994 онд багтаан дуусгах;

3/

төвлөрсөн болон бүсчилсэн хорих ангиудын үйлдвэрлэлийн чиглэл, байршлыг тогтоох, тэдгээрийг ажлын байраар хангах асуудлыг судалж 1994 онд багтаан шийдвэрлэх;

4/

хорих ангиудыг ажлын байраар хангаагүйгээс нөхөгдөөгүй зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж байх.

2.

Хорих байгууллагаас үйл ажиллагаагаа явуулах, үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдаж байгаа машин техник, тоног төхөөрөмж худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг жил бүр судлан шийдвэрлэж байхыг Засгийн газар /П.Жасрай/, Монголбанк /Д.Моломжамц/-д даалгасугай.

3.

Харьяа хорих ангийн үйлдвэрлэлийн чиглэл, байршлыг тогтоож, тэднийг ажлын байраар хангах, хоригдлыг албадан хөдөлмөрлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх арга хэмжээг 1994 оны эхний хагаст багтаан авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ