uih-togtool
Улсын Их Хурлын зарим дэд хорооны даргыг сонгох тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын зарим дэд хорооны даргыг сонгох тухай
1993-12-21, Улаанбаатар97
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, санал хураах комиссын 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2, 3 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны доторхи Хүний эрхийн дэд хорооны даргаар Гаанжуурын Ганболд. Дотоод асуудлын байнгын хорооны доторхи Хээл хахууль авах, албан тушаалаа ашиглах явдалтай тэмцэх дэд хорооны даргаар Мэндийн Зэнээ нарыг тус тус сонгогдсонд тооцсугай.
Энэ тогтоолыг энэ оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ