uih-togtool
Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах тухай
1993-12-27, Улаанбаатар99
болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай болон гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын гаргасан тогтоол, шийдвэрийг 1994 оны 2 дугаар сарын 1-ний дотор багтаан эдгээр хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;
эдгээр хуульд заасан дүрэм, журам, зааврыг 1994 оны эхний хагаст багтаан боловсруулж мөрдүүлэх;
Монгол Улсын хүн ам зүйн бодлогын талаар төрөөс баримтлах бодлогыг 1994 оны эхний хагаст багтаан боловсруулж Улсын Их хуралд өргөн барих;
Монгол Улсын Харьяатын тухай хуулийн төслийг 1994 онд багтаан Улсын Их Хуралд өргөн барих.
БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаар зарлигийг эдгээр хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ