uih-togtool
Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрДархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
1993-12-27, Улаанбаатар100
Дархлалын олдмол өвчнөөс сэргийлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
Засгийн газраас тогтоохоор хуульд заасан жагсаалт, зааварчилга, холбогдох бусад баримт бичгийг 1994 оны 3 дугаар сарын 1-ний дотор батлан мөрдүүлэх;
дархлалын олдмол хомсдол өвчний халдвартай буюу өвчтэй хүн, халдварт материалтай байнга харьцаж ажиллах үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллагыг материаллаг бааз, боловсон хүчнээр бэхжүүлэх арга хэмжээ авах.
"Дархлал хомсдох хам шинж өвчнөөс сэргийлэх арга хэмжээний тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар зарлигийг Дархлалын олдмол өвчнөөс сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ