Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

1993-01-28, Улаанбаатар14

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль"-ийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын саналын дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь дэд хэсгийн "в"-г үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль"-ийн төслийг дахин боловсруулахаар хууль санаачлагчид буцаасугай.

2.

Уг хуулийн төслийг дахин боловсруулах ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай: Ажлын хэсгийн ахлагч:

1/

Д.Дашцэдэн -Улсын Их Хурлын Хурал, захиргааны байнгын хорооны дарга газрын зөвлөгч

9/

Д.Ганзориг -Хурал, захиргааны байнгын хорооны туслах

10/

Н.Дашдорж -Ерөнхийлөгчийн Тамгын газрын түшмэл

Гишүүд:

2/Д.Батбаатар

-Улсын Их Хурлын гишүүн

3/С.Батмөнх

--//--

4/Ч.Зоригтбаатар

--//--

5/Ц.Элбэгдорж

--//--

6/О.Шаалуу

--//--

7/М.Энхсайхан

--//--

8/Б.Энэбиш

-Улсын Их Хурлын Тамгын

3.

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын байнгын хороод, гишүүдийн гаргасан санал, дүгнэлтийг харгалзан төслийг дахин боловсруулж 1993 оны 2 дугаар сарын 6-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг ажлын хэсгийн ахлагч /Д.Дашцэдэн/-д даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ