Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэг- жүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэг- жүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэг- жүүлэх зарим арга хэмжээний тухай

1993-02-05, Улаанбаатар16

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг шинээр томилох хүртэл БНМАУ-ын Ардын Их Хурлаас томилсон Улсын ерөнхий прокурор, түүний харьяа прокурорууд Үндсэн хууль болон Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуульд нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж байхаар тогтоосугай.

2.

Прокурорын байгууллагыг хууль зүйн дээд боловсролтой боловсон хүчнээр хангах, одоо ажиллаж байгаа хууль зүйн дунд боловсролтой боловсон хүчнийг давтан сургах асуудлыг 1995 онд багтаан шийдвэрлэхийг Засгийн газар /П.Жасрай/-т даалгасугай.

3.

Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх саналаа 1993 оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, түүнд заасан журам, дүрмийг боловсруулан гаргах, батлуулах ажлыг 1993 онд багтаан гүйцэтгэхийг Улсын ерөнхий прокурор /Г.Бахдал/-т даалгасугай.

4.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дор дурдсан зарим зарлиг, тогтоолыг 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай:

1/

"Прокурорын байгууллагын прокурор, мөрдөн байцаах ажилтанд цол бий болгох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 358 дугаар зарлиг;

2/

"Прокурорын байгууллагын прокурор, мөрдөн байцаагч нарыг сайшаан урамшуулах, тэдэнд сахилгын арга хэмжээ авах журмын тухай дүрмийг батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1988 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 54 дүгээр зарлиг;

3/

"Улс, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх талаарх хууль тогтоомжийн биелэлтэд тавих прокурорын хяналтыг хүчтэй болгох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол;

4/

"Зохицуулах зөвлөл байгуулах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1989 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоол.

ДАРГА Н.БАГАБАНДИ