uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай
1993-02-16, Улаанбаатар22
Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ