Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Зарим барааг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай

uih-togtool

Зарим барааг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Зарим барааг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай

1993-02-16, Улаанбаатар23

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дор дурдсан барааг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй: 1/Багахангайд баригдаж байгаа мах боловсруулах үйлдвэрт зориулсан Финлянд Улсын хүүгүй зээлээр санхүүжигдэх тоног төхөөрөмж; 2/1993 онд импортоор авах гурил, будаа, шахмал ногоон цай.

ДАРГА Н.БАГАБАНДИ