uih-togtool
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай
1993-02-18, Улаанбаатар25
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр явуулахаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ