uih-togtool
Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыгтайлбарлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыгтайлбарлах тухай
1993-04-05, Улаанбаатар27
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүнд тавигдах шаардлагын тухай Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг дараахь байдлаар ойлгон хэрэглэж байхаар тогтоосугай:
"...сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан..." гэдгийг Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх хуанлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй гэж ойлгоно.
"...Монгол Улсын уугуул иргэн..." гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш Монгол Улсын харьяат хэвээр байгаа хүнийг ойлгоно.
ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ