Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Шалгалт хийх тухай

uih-togtool

Шалгалт хийх тухай

Хүчин төгөлдөр

Шалгалт хийх тухай

1993-04-05, Улаанбаатар28

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас гаргасан шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгаж дүнг 1993 оны 4 дүгээр сарын 20-ны дотор Улсын Их Хурлын чуулганд танилцуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.

2.

Өмч хувьчлалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас авч явуулж байгаа арга хэмжээтэй шалган танилцаж дүнг 1993 оны 5 дугаар сарын 20-ны дотор Улсын Их Хурлын чуулганд танилцуулахыг Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.

3.

Яам, төрийн захиргааны бусад төв байгууллагын болон аймаг, нийслэлийн засаг даргын шийдвэр Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаатай 1993 оны 5 дугаар сарын 1-ний дотор танилцаж дүнг олон нийтэд мэдээлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай.

ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ