uih-togtool
Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай
1993-04-12, Улаанбаатар30
хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/Засгийн газрын болон яам, тусгай газрын гаргасан холбогдох эрх зүйн актыг Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд нийцүүлэх; 2/Малын даатгалын тухай хуулийн төслийг боловсруулж 1993 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 3/цөм болон торгон сүргийг 1993 оны 5 дугаар сарын 1-ний дотор улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулах.
ДАРГА Н.БАГАБАНДИ