uih-togtool
Монгол Улсын прокурорын бай- гууллагын тухай хуулийг хэрэг- жүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын прокурорын бай- гууллагын тухай хуулийг хэрэг- жүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
1993-04-23, Улаанбаатар32
Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хуулийг дахин хэлэлцэж баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 1993 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 16 дугаар тогтоолын 3 дахь заалтад Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх саналаа 1993 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж... гэснийг Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх саналаа 1993 оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж... гэж өөрчилсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ