uih-togtool
Монголбанкны тайлан тэнцэл, ашгийн хуваарилалт батлах тухай
Хүчин төгөлдөрМонголбанкны тайлан тэнцэл, ашгийн хуваарилалт батлах тухай
1993-05-08, Улаанбаатар35
Монголбанкны 1992 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлан тэнцлийг хэлэлцээд Монгол Улсын Банкны хуулийн 21, 26 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монголбанкны 1992 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлан, тэнцлийг 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үлдэгдэл 69.397.983.307 төгрөг 75 мөнгө, ашиг 435.965.575 төгрөг 25 мөнгөөр баталсугай.
Монголбанкны 1992 оны үйл ажиллагааны явцад бий болсон ашгийг дор дурдсанаар хуваарилахыг Монголбанкны Ерөнхийлөгч /Д.Моломжамц/-д зөвшөөрсүгэй.
1/дүрмийн санд
392.000.000.00 төгрөг;
2/банк хөгжүүлэх санд
5.000.000.00 төгрөг;
3/нийгмийн хөгжлийн санд
23.965.575 төгрөг 25 мөнгө;
4/бэлтгэл санд
15.000.000.00 төгрөг.
ДАРГА Н.БАГАБАНДИ