uih-togtool
Зарим хүнийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай
Хүчин төгөлдөрЗарим хүнийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай
1993-05-20, Улаанбаатар37
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Чойжилсүрэнгийн Пүрэвдоржийг Монгол Улсын Ерөнхий сайдын орлогчийн, Лхамсүрэнгийн Энэбишийг Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Засаг захиргааны сайдын, Чүлтэмийн Улааныг Монгол Улсын сайд бөгөөд Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
Засгийн газрын үйл ажиллагааны шуурхай зохицуулалт, Улсын байнгын онцгой комисс, нам, олон нийтийн болон Засгийн газрын бус байгууллагуудтай харилцах хүрээний асуудал хариуцсан Монгол Улсын шадар сайдаар Чойжилсүрэнгийн Пүрэвдоржийг, Засгийн газраас нутгийн захиргааг чиглүүлэн удирдах, Монгол Улсын хууль, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, төрийн албаны ажилтан бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах, өмч хувьчлалын асуудлыг удирдан зохицуулах асуудал хариуцсан Монгол Улсын шадар сайдаар Лхамсүрэнгийн Энэбишийг, Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын даргаар Чүлтэмийн Улааныг тус тус томилсугай.
Энэ тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ