Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › НҮБ-ын Бага хурлаас дэвшүүлсэн зорилтыг дэмжих тухай

uih-togtool

НҮБ-ын Бага хурлаас дэвшүүлсэн зорилтыг дэмжих тухай

Хүчин төгөлдөр

НҮБ-ын Бага хурлаас дэвшүүлсэн зорилтыг дэмжих тухай

1993-06-01, Улаанбаатар43

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Бразиль улсын Рио-де-Жанейро хотноо 1992 оны 6 сард "Хүрээлэн буй орчин ба хөгжил"-ийн асуудлаар болсон НҮБ-ын Бага Хурлаас гаргасан "Хүрээлэн буй орчин ба хөгжлийн тухай Рио-де-Жанейрогийн тунхаглал", "Хорин нэгдүгээр зууны мөрийн хөтөлбөр"-ийг дэмжсүгэй.

2.

НҮБ-ын Бага хурлаас гаргасан тунхаглал, мөрийн хөтөлбөрт заасан тогтвортой хөгжлийн чиг баримтлалын үзэл санааг Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт тусгаж байх нь зүйтэй гэж үзсүгэй.

3.

Дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/

НҮБ-ын Бага хурлаас дэлхийн улс гүрнүүд, олон улсын байгууллагуудад хандаж гаргасан "Тайлбарлах бичиг"-т дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх;

2/

Бага хурлаас гаргасан "Хорин нэгдүгээр зууны мөрийн хөтөлбөр"-т заасан тогтвортой хөгжлийн чиг баримтлалын үзэл санааг Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлалд тусгаж, Байгаль орчныг хамгаалах үндэсний хөтөлбөрийг 1993 онд багтаан боловсруулах;

3/

байгаль, орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны болон олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлж, уялдуулан зохицуулах;

4/

Монгол орны экологийн талаархи мэдээлэл, сурталчилгааг гадаад, дотоодод өргөтгөх зорилгоор байгаль орчныг хамгаалах төрийн захиргаа, олон нийтийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын хүчнийг нэгтгэн зохион байгуулах.

ДАРГА Н.БАГАБАНДИ