uih-togtool
Журам батлах тухай
Хүчин төгөлдөрЖурам батлах тухай
1993-06-08, Улаанбаатар40
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
"Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
Энэ тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ