Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Цэрэг халахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

Цэрэг халахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Цэрэг халахыг зөвшөөрөх тухай

1993-06-15, Улаанбаатар42

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

1992 онд цэргийн жинхэнэ албанд татагдсан байлдагч, түрүүч нарыг цэргийн албаны хугацаа дуусахаас нэг сарын өмнө халахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсүгэй.

2.

Цэрэг татах, халах ээлжийн хугацааг оновчтой тогтоож, 1992 онд цэргийн жинхэнэ албанд татагдсан байлдагч, түрүүч нарыг цэргийн албанаас халах, 1993 оны эхний ээлжийн цэрэг татлагыг явуулахад улсын хил, чухал объектуудын хамгаалалтыг сулруулахгүй байх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ